Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч ходоод задарсны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х. Нямбаатараас зарим хэвлэл мэдээллийн байгууллага тодруулга мэдээлэл авлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х. Нямбаатар: “Алба хаагч тангараг өргөсний дараа нас барсан хэрэг гарсан. Хууль хяналтын байгууллага, шүүх эмнэлэг задлан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр ходоод нь цоорсон гэж гарсан. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Цэргийн дарга нар нь дэглэсэн, зүй бусаар харьцсан зэрэг асуудал шалгалтаар тогтоогдоогүй. Уг суурь өвчтэй байсан эсэхийг мэргэжлийн байгууллагын хяналт, шинжилгээгээр илрэх байх энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байна” гэв.