Dark Light
Нийгэм | 2022-06-22

ШШҮХ: Нас барсан алба хаагчийн ходоод нь 14 см урагдсан байсан

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагчийн ходоод нь задарч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэл өглөө. 

ШШҮХ-ийн зөвлөх эмч Ц.Ганболд: “Эд эсийн болон бусад шинжилгээг авсан. Цогцостой хамт ходоодны тайрсан хэсэг ирсэн. Ходоод өөрөө их сунамхай эрхтэн агшаад 14 см урагдсан байсан. Ходоодны ямар нэгэн үрэвсэл үү, гадуур гэмтэл үү гэдгийг  эцсийн шинжилгээний хариугаар тодорхой болно” гэв. 

Шүүх эмнэлгийн чиглэлийн ахлах, Хошууч А.Амгаланболд: “Эд эсийн болон нэмэлт шинжилгээ хийсэн тохиолдолд 21 хоногийн дотор хариу гарна гэж заасан байдаг. Лабораторид шинжилгээний хариу гараад хагалгаар авсан ходоодыг бэхжүүлэх уусмалд хийж шинжилгээнд хамруулсан. Одоогоор шалтгаан нөхцөлийг нь тогтоох хэмжээнд үр дүн гараагүй байна. 14 хоногийн дараа шинжилгээний хариу гарна. Бусад төрлийн шинжилгээний хариу гарахаар нэгдсэн журмаар үр дүнг танилцуулна.

Гадны нөлөөтэй, нөлөөгүй гэдэг нь  хуулийн ойлголт. Энэ нь хуулийн дагуу шийдвэрлэгдэх асуудал” гэв. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14