Dark Light
Нийгэм | 2022-06-22

Барилгын компаниудын төсөвт өртгийн зөрүүг УИХ-д оруулахаар боллоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалан төсөвт өртөг нь нэмэгдсэн үнийг зөрүүг УИХ-д оруулж шийдвэрлүүлэхээр боллоо. 

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламжийн ажил гүйцэтгэж байгаа компаниудын төсөвт өртгийн зөрүүг УИХ-д оруулахаар боллоо. 

БХБЯ-аас  ажлын хэсэг байгуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүх төсөл арга хэмжээний тоог гаргасан. Нийт 1122 төсөл, арга хэмжээнээс сайд нарын саналыг авч 851 төсөл арга хэмжээг нэгтгэн дүнг нь гаргаж Засгийн газарт танилцууллаа. Нийт 851 арга хэмжээнээс 524-т нь  магадлал хийсэн.

524 төсөл арга хэмжээнд магадлал хийхэд 270 орчим тэрбум төгрөгийн үнийн зөрүү гарсан. Тогтоолыг ирэх долоо хоногт УИХ-д  өргөн барьж, үнийн зөрүүг улсын төсөвт тусгах асуудлыг шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14