Dark Light
Нийгэм | 2022-06-22

2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. 

Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулж байна. 

Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 14211 төгсөгчөөс 13533  суралцагч монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж, 13530 нь шалгалтад тэнцсэн. 

Нийслэлийн хэмжээнд 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 15700 хүүхэд  бүртгүүлсэн байна.

Нийслэлд 22 байршилд элсэлтийн ерөнхий шалгалтын төв ажиллана.

Шалгуулагчид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстой бөгөөд шалгалтын үеэр Боловсролын үнэлгээний төвөөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14