Чуулга уулзалтад Усолье-Сибирск болон Монголын 6 багш илтгэл хэлэлцүүллээ. Үүнд:
- Булган аймгийн хутаг өндөр сургуулийн багш Н.Болормаа "Сурагчдын бие бялдрыг хөгжил ба биеийн тамирын боловсрол"
- Хөвсгөл аймгийн Сод Эрдэм сургуулийн багш Ч.Нямсүрэн "СОДОН" олимп танхим байгуулж тус танхимаар явуулж буй үйл ажиллагааны талаарх туршлагаа хуваалцлаа.
- Говь-Алтай аймгийн БШУГ-ын биеийн тамирын мэргэжилтэн Л.Хатанбаатар Суралцагчдын бие бялдрыг хөгжүүлж буй туршлага /СӨБ, ЕБС-ийн жишээн дээр/ илтгэлүүд хэлэлцлээ.
Усолье-Сибирийн хотын 15-р сургуулийн багшийн илтгэлд биеийн тамирын хичээлийг өндөр үр дүнд хүргэх нэг үндсэн чиглэл нь боловсрол бол 2 талын үйл явц тул хүүхдүүд идэвхтэй байх хэрэгтэй бөгөөд тэдэнд биеийн тамираар хичээллэх сэдлийг бий болгох явдал чухал гэж үздэг ба биеийн тамирын хичээлдээ сурагч бүрийг үр дүнтэй хамруулан ажиллах нь хүүхдийг сайн эрүүлжүүлж, чийрэгжүүлэх үндэс болдгийг дурдаж байлаа.
Мөн Монголын биеийн тамирын багш нарын анхдугаар чуулга уулзалтад оролцогчид ОХУ-ын дунд сургуулийн хүүхдүүдийн "ХБХБ /Хөдөлмөр батлан хамгаалахад бэлхэн/ тэмдгийн норм"-ын шалгалт өгч байгаа байдалтай танилцлаа. Дунд сургуулийн 7-8 ангийн сурагчид ХБХБ-ийн 1-р шатны ангиллын биелүүлдэг ба насны ангиллаар ХБХБ-ийн нормын сорил заавал өгдөг байна.
2014 оноос ХБХБ тэмдгийн нормыг Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон хүн бүр заавал өгөх бөгөөд гол зорилго нь ЭХ ОРОНЧ үзэл төлөвшүүлэх явдал бөгөөд ХБХБ тэмдгийн норм биелүүлснээр их дээд сургуульд элсэхэд нь дэмжлэг болдог байна. Түүнчлэн багш нар бокс болон джю-до бөхийн бэлтгэлийн явцтай танилцан 2 улсын багш нар гар бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийлээ.