Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Лодойдамба сан”-ийн удирдлагуудтай уулзалт хийж, гэр хорооллын хүүхэд багачуудын сурч хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэх, номтой нөхөрлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг бий болгох асуудлаар хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаар шийдвэрлэсэн билээ.
Уулзалтын хүрээнд гарсан шийдвэрийн дагуу “Лодойдамба сан”, “Лантуун дохио” төрийн бус байгууллагуудтай хамтран дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт MAGIC BOX-4 төслийг хэрэгжүүлж, төслийн нээлтийг өнөөдөр /2022.06.22/ зохион байгууллаа.
MAGIC BOX-4 төслийг хэрэгжүүлснээр тус дүүргийн 10 дугаар хорооны хүүхэд багачуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, номтой нөхөрлөх боломж бүрдэж байгаа юм.