Dark Light
Нийгэм | 2022-06-23

Дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажил 50 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн эмнэлэг баригдаж байна. Нийслэлийн ИТХ-ийн төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа холбогдох мэргэжилтнүүдийн хамт нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцав. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн барилгын А блок дахь барилга угсралт, 2-5 давхрын шал цутгалт, цонх болон дотор агааржуулалтын систем суурилуулах ажил бүрэн дууссан. Гадна фасад хийгдэж байна. Мөн Б блокын карказ угсралт хийгдэн барилгыг холбосон хүзүүвчний угсралт 4 давхар хүртэл хийгджээ. Энэхүү эмнэлэг нь 2 блок барилгаас бүрдэх бөгөөд 220 хүний ортой,  5 давхар, давхар бүр нь 3000м2 талбай бүхий нийтдээ 12,000м2 барилгажих талбайтай, дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон байх юм. Мөн гадна орчны тохижилт, ногоон байгууламж, автомашины зогсоолыг иж бүрэн шийдсэн төлөвлөлттэй баригдаж байна. Нэгдсэн эмнэлгийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ба гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14