Dark Light
Нийгэм | 2022-06-23

"ХАА, түүхий эд боловсруулах, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой"

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн Дэд сайд, Вьетнам, Монголын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, ноён Чан Тань Нам-ыг хүлээн авч уулзлаа. 

Монгол Улс Вьетнам Улстай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгсөөр ирсэн. Хоёр улс хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэлтийн салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх өргөн боломж бий. Ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд боловсруулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд амжилттай ажиллах боломж байгааг уулзалтын үеэр ярилцлаа. 

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс хоёр улсын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. 

Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс 1979 онд байгуулагдсан бөгөөд комиссын XVII хуралдааныг 2019 оны 12-р сарын 3-6-ны өдрүүдэд Ханой хотноо зохион байгуулсан. XVIII хуралдааныг ирэх 8-р сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Өнөөдрийн уулзалтаар уг хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар ярилцаж санал солилцлоо.  

Дэд сайд Чан Тань Нам-ын айлчлалын бүрэлдэхүүнд Вьетнамын Мал эмнэлгийн газрын холбогдох албан тушаалтнууд болон Монгол Улсын зах зээл, ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн салбарыг сонирхож буй бизнесийн 80 гаруй томоохон төлөөлөл ирж, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран “Монгол, Вьетнамын бизнес форум”-ыг 6-р сарын 22-ны өдөр зохион байгуулсан.

2021 оны 12 дугаар сарын байдлаар Монгол Вьетнамын худалдааны эргэлт  80,2 сая ам.доллар байсан бөгөөд экспорт 484 мянган ам.доллар, импорт 79,7 сая   ам.долларт  хүрчээ. Энэ нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 27,3 хувиар өссөн үзүүлэлт юм. Вьетнам Улстай хийж буй худалдаа Монгол Улсын нийт худалдааны эргэлтийн 0.49 хувьтай тэнцэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14