Dark Light
Нийгэм | 2022-06-23

Вена хот амьдрахад хамгийн тохиромжтой хотоор дахин нэрлэгдэв

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Economist сониноос жил бүр гаргадаг амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтыг энэ жил Австрийн нийслэл Вена хот тэргүүлжээ. Өмнө нь уг жагсаалтыг тэргүүлж байсан Шинэ Зеландын Оклэнд хот энэ удаад жагсаалтын 34 дүгээрт орсон байна. 

Вена хот 2018, 2019 онуудад амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтад удаа дараалан нэгдүгээрт бичигдэж байсан боловч коронавируст цар тахал гарснаар зоогийн газар, музей, үзмэрүүдээ хааснаар 2021 оны жагсаалтад 12 дугаарт ороод байжээ. Оклэнд хот энэ жилийн жагсаалтад тэргүүн эгнээнээс хойш ухарсан нь ч мөн коронавируст цар тахлын хөл хорионы нөлөөнөөс үүдэлтэй гэж шинжээчид үзэж байна. 

Австрийн Вена хотын дэд бүтцийн байгууламж тогтвортой нь хүн оршин суухад хамгийн ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлдэг гэж үзжээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хамгийн хүртээмжтэй байдлаар үзүүлдэг байна. Эдгээр үндсэн үзүүлэлтүүд дээр соёл урлагийн салбарын үйл ажиллагаа нэмэр болжээ. 

Оросын цэргүүд Украин руу дайрснаас үүдэлтэйгээр Москва, Санкт-Петербург хотуудыг энэ жилийн жагсаалтад оруулаагүй байна. Мөн Украины Киев хотыг хасжээ. 

Жагсаалтын эхний 10 байрын зургаа нь Европын хотууд бичигдсэн байна. Вена хотын араас Данийн нийслэл Копенхаген, Швейцарийн Цюрих, Женев, Германы Франкфурт, Нидерландын Амстердам хотууд зуузай холбожээ. Канад улсын гурван ч хот эхний 10 байранд бичигдсэн аж. Тус улсын Калгари хот гуравдугаарт, Ванкувер тавдугаарт, Торонто наймдугаарт орсон байна. Харин аравдугаар байранд Японы Осака, Австралийн Мэлбурн хотууд зэрэгцжээ. 

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14