Dark Light
Нийгэм | 2022-06-23

Жаргалантын амны үерийн хамгааллын угсралтын ажил эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жаргалантын амны 1.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралтын нэгдүгээр ээлжийн ажил эхэллээ.

Хан-уул дүүрэг 8,21 дүгээр хороо Жаргалантын аманд түр зуурын усархаг бороо ороход авто зам талбай усанд автаж улмаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад / Улсын онц чухал объект болох Эх нярай эрүүл мэндийн үндэсний төв 2,  Архивын ерөнхий газар болон Могул экспресс, Saturn Foods г.м/ хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ-ын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар 1,8км урт үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажил нь 2022-2023 он дамжин хийгдэх бөгөөд эхний ээлжийн ажлыг 2022 оны 08 дугаар сарын 20-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19