Хан-Уул дүүргийн 17-р хороо Эко констракшны баригдаж буй барилгын 6 давхрын волк буюу өргүүр унасны улмаас барилга дээр ажиллаж байсан хоёр хүн унаж, нэг хүн амиа алджээ.
Тодруулбал: Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын зургаан давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан 35 болон 37 настай хоёр эрэгтэй доош унаж, нэг эрэгтэй нас барж, нэг хүн нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна.
Тус хэргийн шалгалтын ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн явуулж байна.