Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт 2022 оны эхний хагас жилийн байдлаар шинээр болон он дамжин нийт 502 ажил хэрэгжиж байна.
Үүнд:
-Сонгинохайрхан дүүрэгт 111 төсөл арга хэмжээ
-Баянгол дүүрэгт 53 төсөл арга хэмжээ
-Хан-Уул дүүрэгт 65 төсөл арга хэмжээ
-Чингэлтэй дүүрэгт 45 төсөл арга хэмжээ
-Сүхбаатар дүүрэгт 55 төсөл арга хэмжээ
-Баянзүрх дүүрэгт 120 төсөл арга хэмжээ
-Багануурт дүүрэгт 18 төсөл арга хэмжээ
-Багахангай дүүрэгт 7 төсөл арга хэмжээ
-Налайх дүүрэгт 19 төсөл арга хэмжээ
-Дүүрэг дамнасан 9 төсөл арга хэмжээ тус тус хэрэгжиж байна.
Ажлын төрлөөр нь авч үзвэл:
-Барилга угсралтын 109 төсөл арга хэмжээ
-Тохижилт, ногоон байгууламжийн 177 төсөл арга хэмжээ
-Их засварын 110 төсөл арга хэмжээ
-Шугам сүлжээний 106 төсөл арга хэмжээ тус тус хэрэгжиж,
-Нийт 27 төсөл арга хэмжээ ашиглалтад оруулсан байна.