Олимпийн тэквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНСУ-ын Чунчон хотод эхэллээ. Эхний өдөр Н.Түмэнжаргал пүмсэ төрлөөр хүрэл медалиар энгэрээ мялаасан. Түүний энэхүү медаль нь Монголын тэквондочдын түүхэнд тус төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээний анхны медаль болж байна. Өнөөдөр тулааны төрөл болох бөгөөд эрэгтэйчүүдийн 54 кг-д Ё.Пүрэвдаш, 68 кг-д Э.Буяншагай нар тулалдана.
АДМИН








Нийгэм








