Dark Light
Нийгэм | 2022-06-24

Зам тээврийн ослын улмаас 4 хоногт 8 хүний амь хохирчээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2022 оны 6 сарын 20-ноос 24-ний өдрүүдэд нийт 1283 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 18 хүн гэмтэж 1 хүүхэд амь хохирсон байна.

Энэ 7 хоногт нийслэлд 1 хүүхэд амь хохирч, орон нутагт 6 хүний амь хохирсноос 2 хүүхдийн амь хохирсон байна. 

    Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:    

Явган  зорчигч холбогдсон осол 10 бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон

Мотоциклтой  осол 3 бүртгэгдсэн 

Мөргөлдсөн осол 2 бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон 

Унадаг дугуйтай 1 осол бүртгэгдсэн байна. 

Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 4 хүний амь хохирсноос 1 нь хүүхэд байна. 

Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон 

Явган зорчигч мөргөсөн 1 бүртгэгдэж 1 хүүхдийн амь хохирсон байна. 

Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 8 бүртгэгдсэнээс жолооч-7, явган-1 бүртгэгдсэн байна. 

Та бид анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож явснаас болж Ирээдүй болсон үр хүүхдүүдээ зам тээврийн ослын улмаас алдахаар байхуу... 

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00