Энэ оны 6 сарын 16-наас 17-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Б нь гэрээсээ гарч сураггүй алга болсон гэх дуудлага мэдээлэл энэ сарын 17-ны өдрийн 9 цаг 15 минутад цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Булган аймаг дахь цагдаагийн газрын .... сумын хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаа, алга болсон хүүхдийн ар гэрийнхэн, ЕБС-ийн багш ажилчид, найз нөхдийн хамт 8 машин 25 хүний бүрэлдэхүүнтэй 8 чиглэлд эрэн хайх ажлыг эхлүүлжээ. .... сумын хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаа нар 06 дугаар сарын 18-ны өглөөний 04 цаг 35 минутын үед нуурын усанд живж амиа хорлох гэж байсан охиныг олж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.