Өнгөрсөн 2022 оны 05 дугаар 11-ны өдөр иргэн, аж ахуй нэгжүүдийн гаргасан хүсэлтийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын Захиргаанаас Арцатын аманд газар ашиглагч 20 гаруй иргэн, аж ахуй нэгжүүдтэй орц, гарц гаргах боломжийг судлах уулзалт хийж, санал солилцсон билээ.
Уг асуудлаар өнөөдөр аж ахуй нэгжүүд зөвшилцөлд хүрч, ойлголцсоноор хаагдаад байсан орц, гарцны асуудал бүрэн шийдэгдэв.
Хамгаалалтын захиргаа Богдхан уулын дархан цаазат бүс нутагт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгжүүдтэй үе шаттайгаар уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаар газар дээр нь ажиллаж хууль, дүрмийг мөрдүүлэн ажиллаж байна.