Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл /2022.06.24/ хийлээ.
Нутгийн иргэд: "Төр засгийнхан ард иргэдээ бодохгүй байна. “Уран” ашиглаж байгаагаас болж малчид, ард иргэд эрүүл мэндийн хувьд хохирч байна. 10 настай хүүхэд ярьж, явж чадахгүй байна. Цацраг идэвхт бодис аюултай, хүний биед болоод амьтанд хүртэл ямар хор хөнөөлтэй гэдгийг биеэрээ мэдэрсэн хүмүүсийн төлөөлөл болж олон хүмүүст хүргэж Засгийн газарт шаардлага хүргүүлж, хортой нөхцөлд амьдарч байгаа ард иргэдээ бодож, хуульдаа өөрчлөлт оруулахыг шаардаж байна.
“Уран” усны хор нөлөө мал амьтдыг үхэлд хүргэж байна. Уруул нь сэтэрхий, дөрвөн удаагийн хагалгаагаар хүн төрөхөд орж байгаа хүүхэд байна. Уран цацраг, эрдэс өндөртэй усыг уугаад амиараа хохирмооргүй байна. Улаанбадрах сумыг анхааралдаа аваач ээ. Малчид мал эмнэлгийн шинжилгээнд хамруулахад одоо хүртэл хариу байхгүй. Улаанбадрах суманд онц байдал зарлаж энэ “Уран” газрын гүндэх 120 м уран уусган баяжуулж байгаа гүний хөрсний усанд анхаарал хандуулах шаардлагыг хүргүүлж байгаа юм. Хүн, мал амьтад уувал аминд хүрнэ гэсэн зүйл, заалттай хэдий ч хоёр жилийн хугацаанд ямар ч ажлыг хийж гүйцэтгээгүй юм. Улаанбадрах сумын ард иргэдээ битгий орхиоч, энэ асуудалд гамшгийн хэмжээнд хүрч байна” гэв.