Dark Light
Нийгэм | 2022-06-24

Б.Энхболд: Өнгөрсөн 7 хоногт зам тээврийн 918 осол бүртгэгдсэн

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн 918 осол бүртгэгдэж 7 хүн амь насаа алджээ. Зам тээврийн осол болон цаг үеийн асуудлаар тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хүргэлээ. 

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахмад Б.Энхболд: “Өнгөрөгч долоо хоногт тээврийн цагдаагийн жижүүрийн шуурхай утсанд 1200 дуудлага мэдээлэл ирсэн үүнээс ослын холбоотой дуудлага мэдээлэл 900 бүртгэгдсэн байна. Нийслэлд ослын улмаас 18 хүн гэмтэж, бэртсэн. Орон нутагт 6 хүний амь нас хохирсон. Ослын нийт хувийг хөдөө орон нутгийн зам дээр онхолдох хэлбэрээр бүртгэгдэж байгаа бол нийслэлд явган зорчигч зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаад бэртэл авах тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. 70-80 хувь нь орон нутгийн замд үйлдэгддэг. Үүнээс 50-60 хувь нь хурд хэтрүүлснээс болж үйлдэгдэж байна. Замын хэтрүүлэх чадвар өөрөө 80км цагаас илүү хурдтай явбал аюулд орох эрсдэлтэй байдаг гэдгийг иргэд маань анхаарахгүй байна. Мотоциклын ослын улмаас 64 хүний амь нас хохирсон байна. Үүний 60 хувь нь хөдөө орон нутгийн зам, 2 хувь нь нийслэлд ийм тохиолдол байна. Энэ оны тавдугаар сарын байдлаар мотоциклын ослоос болж 40 хүний эрдэнэт амь хохирсон. Аажуу явбал аяндаа хүрнэ дээ энэхүү үйл ажиллагаа хэрэгжүүлж ажиллаж байна. Иргэд маань зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна”гэв. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00