Сэлэнгэ аймгийн ..... сумын ..... багийн Энхтал гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км-т, сумын баруун хойд зүгт 8 км-т/ 6 метрийн гүнтэй худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 6 сарын 25-ны өдрийн 00:39 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авчээ. Онцгой байдлын газрын алба хаагчид болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 90 км зам туулан очиход тус багийн харьяат малчин Д /37 настай, эрэгтэй/ 6 метрийн гүнтэй, 2 метр устай худагт унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Нийгэм | 2022-06-24
Сэтгэгдэл бичих