2022 оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг эмийг эмнэлгийн бус орчинд тунг хэтрүүлэн хэрэглэж, эмийн хордлогод орж амь насаа алдсан 5 удаагийн тохиолдол бүртгэгджээ.
Амь насаа алдсан иргэд 17-30 насны өсвөр үе, хүүхэд залуучууд байжээ.
Хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг жортой болон жоргүй олгогдох эмийг гар аргаар найруулан судсаар тарьснаас болж амь насаа алдахаас гадна судсанд бөглөрөл үүсэж, мэдрэлийн судас нарийсаж үе мөч, гар хуруугаа тайруулж хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдэж байна.
Амь насаа алдсан 5 удаагийн хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахад эмийн зохисгүй хэрэглээ, тун хэмжээг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн байх тул эцэг, эх асран хамгаалагч нарын зүгээс үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.