Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монгол банк хамтран явуулж буй “Гадаадад аялж буй монгол жуулчдын зардлын түүвэр судалгаа”-ны ажлыг Хөшигийн хөндий дэх Шинэ нисэх онгоцны буудал дахь Жуулчны мэдээллийн төвд өнөөдрөөс эхлүүллээ.
Тус судалгааны үндсэн зорилго нь Монгол жуулчдын гадаадад аялахдаа зарцуулж буй дундаж зардлыг тооцож, түүнийг үйлчилгээний дансны тооцоололд ашиглахад оршино.
Судалгаанд түүврийн оновчтой хэмжээг сонгох олон аргачлал байдаг бөгөөд практикт өргөн ашиглагддаг энгийн санамсаргүй түүврийн аргачлалыг ашиглах аж.
Энэхүү судалгааг өмнө жил бүр тогтмол явуулж байсан ба Ковид-19 цар тахлын улмаас хоёр жил тасалдсаны дараагаар дахин эхлүүлж байгаа нь энэ юм.