Dark Light
Нийгэм | 2022-06-24

Гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 79,8 хувиар өсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний 5 сард 16850 болж, өмнөх оны мөнүеэс 7481 (79.8%)-ээр өсжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 5846 (2.2 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1297 (45.3%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 239 (96.8%), хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 125 (57.1%)-аар өссөн нь голлон нөлөөлжээ

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 870 хэргийн 63 (7.2%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)-ээр зүйлчлэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 оны эхний 5 сард 63 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2 (3.3%)-оор өсжээ. Харин 2022 оны 5 дугаар сард 12 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 2 (14.3%)-оор буурсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2022 оны эхний 5 сард 4882 зөрчил бүртгэгдсэний 3764 (77.1%) зөрчлийг шалган шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 767 (18.6%)-гоор, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 789 (26.5%)-өөр тус тус өсжээ. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний 5 сард 78 болж, өмнөх оны мөн үеэс 34 (77.3%)-өөр өссөн байна. Харин 2022 оны 5 дугаар сард 16 болж, өмнөх сарын түвшинд байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2022 оны эхний 5 сард 16.5 мянга болж, 941 (5.7%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 7493 (45.4%) нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас 2022 оны эхний 5 сард 4511 хүн гэмтэж, 353 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 1513 (50.5%)- аар, нас барсан хүн 96 (37.4%)-гаар өсжээ. Улсын хэмжээнд 2022 оны эхний 5 сард 32.0 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 7.0 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 3455 (12.1%)-аар, баривчлагдсан хүн 1289 (22.4%)-өөр тус тус өссөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22