Dark Light
Нийгэм | 2022-06-24

Евро Трэйвел компанийг "Алтан очир” одонгоор шагналаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Евро Трэйвел” компани 2021 оноос хойш МҮОХ-ны албан ёсны түншээр ажиллаж буй. Хамтын ажиллагааны хүрээнд тус компани “Парис-2024” олимпын наадмыг үзэх хүмүүсийг зохион байгуулж аялуулах эрхийг эзэмшиж буй юм. 

“Евро Трэйвел” компанийн спорт, олимпизмын үйл хэргийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор шагналаа. 

Шагналыг Олимпын өдрийн арга хэмжээний үеэр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Евро Трэйвел” компанийн ТУЗ-ийн дарга Ц.Ганзориг, ТУЗ-ийн гишүүн Д.Базарсад нарт гардуулан өгөв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19