Dark Light
Нийгэм | 2022-06-24

Б.Хорлоодой хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээний эхний өдөр -52 кг-ын жинд Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Португалын Жоана Диогод даралтаар цэвэр ялагдсан ч торгуулийн барилдаанд Германы Масча Болхаусыг өөрийн дархан шахаж татах мэхээр цэвэр ялсан. Улмаар хүрэл медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Израйлын Жефен Примог торгуулиар яллаа. Ингэснээр Б.Хорлоодой Гранд Слам ангилалаас тав дахь хүрэл медалиа хүртэж байгаа бөгөөд өмнө нь Дюссельдорф, Парис, Баку, Абу Дабигийн Их дуулгад хүрэл медаль хүртэж байлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22