Dark Light
Нийгэм | 2022-06-26

Манай орны тахийн тоо толгой 1000 давлаа

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Энэ үеэр Тахийн талаас 70 гаруй тахийн гүү унагалаад буй мэдээллийг холбогдох албаныхан мэдээллээ.
Энэ жил Монгол нутагт тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож буй цаг үед манай орны тахийн тоо ийнхүү 1000 давлаа.
Тахь нь манай орны унаган зүйл хэдий ч 1960-аад оны сүүлээр байгальдаа бүрэн устсан гашуун түүхтэй.
Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил 1992 оны 6-р сарын 5-нд Төв аймгийн Хустайн нуруунд анхны 16 тахь, дараа өдөр нь Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны 5 тахийг тээвэрлэн авчирснаар эхэлсэн.
2022 оны 6-р сарын байдлаар Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 422, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 386, Хомын талын байгалийн цогцолборт газарт 132 нийт 940 толгой тахь тоологдоод байв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00