Dark Light
Нийгэм | 2022-06-27

Мод тарих 1000 сургагч багш бэлтгэгдэж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “МОД ТАРИХ 1000 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ”-нд Дархан-Уул аймгийн 4 сумаас 12 төлөөлөл хамрагдаж байна.   

БОАЖЯамнаас 1000 сургагч багш бэлтгэх онолын сургалтыг 2022 оны 5 дугаар сард нэгдсэн журмаар зохион байгуулсан. 

Хээрийн сургалтыг Дархан-Уул аймагт МУИС, ХШУСургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн багш доктор профессор Б.Цэнгэл, Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн докторант Д.Мөнгөнцэцэг нар 2022.06.27-2022.06.28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын эхний өдөр мод үржүүлгийн газрыг хэрхэн сонгох, түүний төлөвлөлт,  зохион байгуулалт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн төлөвлөлт, ногоон байгууламжийн модны зүйлийн сонголт сэдэвт хээрийн сургалт, дадлага ажлыг явуулжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22