2022 оны зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 7-ны өдрийг хүртэл дараах байршлуудад дулааны шугам сүлжээнд засвар хийх тул халуун усны хэрэглээг хязгаарлана.
Тодруулбал:
Вива сити, Шинэ яармаг хорооллууд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид, Арцатын ам, Нүхтийн амны хэрэглэгчдийн халуун усыг энэ хугацаанд хязгаарлана.
Зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээлэл авах боломжтой хэмээн Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас мэдэгдлээ.