Dark Light
Нийгэм | 2022-06-28

Шөнийн клубт болсон үдэшлэгийн үеэр 22 хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өмнөд Африкийн Ист Лондон хотын шөнийн клубт үйлчлүүлж байсан 22 хүн нас барсан тухай орон нутгийн цагдаа мэдэгдсэн байна. Тэдгээрийн ихэнх нь тус байгууллагад нас барсан, зарим нь эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан байна.

Урьдчилсан мэдээллээр нас барсан хүмүүс 15-20 насны залуучууд, охид байгаа аж.

Одоогоор тэдгээрийн үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Урьдчилсан мэдээллээр нас барагсдын цогцос дээр хүчирхийллийн шинж тэмдэг илрээгүй байна.

Нутгийн оршин суугчдын хэлснээр тус шөнийн клуб насанд хүрээгүй хүүхдүүдэд согтууруулах зүйл зардаг байсан гэж The Guardian мэдээлжээ.

Одоо цогцсуудыг шинжилгээнд оруулах  бөгөөд үүний үр дүнд клубийн зочдыг юунаас болж нас барсныг тогтоохоор эрх баригчид найдаж байна.

Франс-Пресс агентлаг мэдээлснээр тэр шөнө тус клубт ахлах ангийн сурагчид олон байсан бөгөөд хичээлийн жил дуусаж, шалгалтаа өгсөн баяраа тэмдэглэсэн гэжээ.

Эх сурвалж: BBC русская служба 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14