Нийслэлийн Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, “Зүүн-Алтан Өлгий”-ийд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 8 сарын 3-ны өдрийн 09:11 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 3 км замыг туулан очиход иргэн М-ын 5 ханатай гэр, 3х5 метрийн амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Гал түймэрт К /70 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.
Нийгэм | 2022-08-04
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




