Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн “Нуурын босго” гэдэг газарт 8 сарын 2-ны өдөр зам тээврийн осол болж 2 иргэн хүнд гэмтсэн, Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг 8 сарын 3-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын МТ-1111 нисдэг тэрэг 8 сарын 3-ны өдрийн 13:58 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16:12 цагт газардаж, иргэн Н /35 настай, эрэгтэй/, П /33 настай, эрэгтэй/ нарыг авч 17:04 цагт хөөрч, Улаанбаатар хотод 19:15 цагт тээвэрлэн авчирч, эсэн мэнд эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Нийгэм | 2022-08-04
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




