Dark Light
Нийгэм | 2022-08-04

Шинэ төгсөгчид цол гардаж, томилолтоо өвөртөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Цэргийн академи, их дээд сургууль болон ҮБХИС-ийг 2022 онд төгссөн төгсөгчдөд цол гардуулах, Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллагад томилох арга хэмжээ өчигдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд зохион байгуулагдлаа. 

Тус арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах болон Төрлийн цэргийн командлал, ЗХЖШ-ын газар хэлтсийн дарга нар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Арга хэмжээний эхэнд ОХУ-ын цэргийн их дээд сургууль төгссөн Ц.Тамир, Б.Сэнгээ, Б.Сумьяабазар нарын алба хаагчдад дэслэгч цол олгож улмаар нийт төгсөгчдөд томилолтын хуудсыг нь гардуулан өглөө. Энэ жилийн тухайд 300 гаруй офицер, ахлагч нар шинэ албан тушаал томилогдож буй юм. 

Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүний нөлөөгөөр Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гадаадын их, дээд сургуулиудад суралцан мэдлэг боловсролоо дээшлүүлсээр байна.  Тухайлбал, ОХУ-д 1997 оноос хойш 450 гаруй офицеруудыг суралцуулсан гэх тоо баримт байна. Энэ нь Зэвсэгт хүчний хүний нөөцийн мэдлэг, ур чадвар улам бүр бэхжүүлж байна. 

Ийнхүү Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнээсээ ажил амьдралынхаа анхны гараа болсон томилолтоо гардан авсан нийт алба хаагчдад хандан ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг  үүрэг чиглэл өгч ажил албандаа эзний ёсоор хандахыг захилаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22