Dark Light
Нийгэм | 2022-08-04

Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх Алексей Викторович Алехин болон тус улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, хуурамч, чанаргүй эмтэй тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах, ОХУ-ын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, профессоруудтай туршлага солилцох боломжийн талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд талууд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд бүх талаар хамтран ажиллахдаа таатай  байна гэдгийг онцолж байлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22