Dark Light
Нийгэм | 2022-08-04

БНСУ-ын ерөнхийлөгч Нэнси Пелоситой уулзахын тулд амралтаа зогсоохоос татгалзжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нь Ази тивийн улс орнуудаар айлчилж байна. Тэрбээр Тайванийн нийслэлээс Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод хүрэлцэн ирсэн байна. Харин энэ үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сүк Ёл 5 хоногийн амралт авсан тул уулзах боломжгүй учир түүнтэй утсаар хэлэлцээ хийнэ гэжээ. 

Пелоси нь Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дарга Ким Жин Пё болон эрх баригч, сөрөг хүчний намуудын удирдлагатай уулзах болсон байна. Тус улсын Гадаад хэргийн сайд нь Камбожийн нийслэлд болох ASEAN-ий орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор явсан. Тиймээс Нэнси Пелоси нь тус улсын гүйцэтгэх засаглалын гол удирдагч нартай уулзах боломжгүй болжээ. Улстөрийн ажиглагчид үүний цаана Хятадтай харилцах харилцаагаа муутгахгүй байх далд зорилго нуугдаж байж болзошгүй гэж дүгнэж байна.

Эх сурвалж: DKNews


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22