Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлалын Үндэсний зөвлөлөөс уламжлал болгон байгуулдаг “Залуу монгол судлаачдын зуны сургууль хөтөлбөр”-т оролцож буй залуу судлаач нарыг хүлээн авч уулзав.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургуулийн гол зорилго нь судлаачдыг монгол ахуй орчинтой биечлэн танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд сургалт зохион байгуулах, үндэсний уламжлал, зан заншлын талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, ирээдүйн монгол судлаачийг бэлтгэх, залгамж холбоог бэхжүүлэхэд явдал юм.
АДМИН








Нийгэм




