Dark Light
Нийгэм | 2022-08-16

Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2022 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Хугацааны эхээр нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай дулаан байх боловч, хугацааны сүүлчээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ./

Хур тунадас: 16, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хугацааны сүүлчээр уулаараа нойтон цас орно.

Салхи: Хугацааны эхэнд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 17, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-21-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-ноос ихэнх нутгаар сэрүүснэ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00