Сингапурын Хуримтлалын Нэгдсэн Сангийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлахаар ирсэн Сингапурын төлөөлөгчид өнөөдөр ажлаа дуусгаж дүгнэх уулзалтаа хийж байна.
Сингапурын туршлагаас Монголд аль хэсгийг нь нутагшуулбал илүү амжилттай байх вэ, тэтгэврийн шинэчлэлийг хуримтлалын сантай яаж уях вэ гэдэгт ерөнхий санал дүгнэлтээ танилцууллаа.
- Нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн шинэчлэлийг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай.
- Шинэчлэлийг шат дараатай, аажим хийхгүй бол одоо байгаа систем, шинээр бий болгох тогтолцоогоо давхар нураах эрсдэлтэй.
- Шилжилтийн цаг хугацаа заавал байх хэрэгтэй гэсэн ерөнхий дүгнэлтийг эхний байдлаар онцоллоо.