“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцохоор ирсэн өвлөн уламжлагчдаа Эрүүл Мэндийн Яам-тай хамтран Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа.
Засгийн газраас баталсан Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д багтсан өвлөн уламжлагчдаа 2022 оны 6-р сараас эхлэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд ээлж дараатай хамруулж байгаа юм.