Dark Light
Нийгэм | 2022-08-16

Ухаалаг хот бий болгох 19 төсөлд Монгол инженерүүд ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “НЭГ ТАРХИ- НЭГДСЭН СИСТЕМ” төслийг эхлүүлсэн. 

Холбогдох албаныхан төслийн ажлын явц, үр дүнг харилцан ярилцаж байна. Ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, камержуулалт, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг нийт 19 төсөлд үндэсний технологийн компаниуд, Монгол инженерүүд ажиллаж байна. Энэ онд 11 төслийг дуусгахаар төлөвлөжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19