Dark Light
Нийгэм | 2022-08-16

ЭМГЭНЭЛ: Улсын начин А.Нагнайдорж таалал төгслөө

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат, бөхчүүд, ард олонд "Төмөр хөлт" хэмээн алдаршсан Монгол улсын өсөх идэр, улам нэмэх, бат хүчит начин Адилбишийн Нагнайдорж өвчний улмаас таалал төгслөө.

А.Нагнайдорж нь 1932 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд Адилбишийн ууган хүү болон мэндэлсэн. 1940-1944 онд бага сургууль төгссөн. 1952 онд жолооч мэргэжил эзэмшин, сумынхаа нэгдэл, мал эмнэлэгт тасралтгүй 37 жил ажиллажээ. Тэрээр 1957 оны ардын хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмаар улсын арслан Ж.Чойжилсүрэнтэй тунаж барилдан тав давж "Улсын начин" цол, 1959 онд 5 давж  "өсөх идэр" чимэг, 1960 онд 5 давж "улам нэмэх" чимэг, 1961 онд МБАТСпартикадад 26 давж "бат хүчит" цол чимгүүдийг хүртэж байжээ. 

Төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж "Онц тээвэрчин", "Атарчдын алдар", "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан", "Хөдөлмөрийн хүндэт медаль", "Алтан гадас одон", "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон" ойн медалиудаар шагнаж байжээ.

А.Нагнайдоржийн шударга, хичээнгүй, төлөв даруу зан бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00