Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн 5 дугаар гудамжинд 1 хүн автомашинд мөргүүлж автомашины доогуур орж нас барсан тухай дуудлагыг 8 сарын 17-ны өдрийн 01:18 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 2 км зам туулан очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн А /31 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Баянхонгор аймгийн иргэн Б /24 настай, эрэгтэй/-ийг “Премио” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
АДМИН








Нийгэм




