Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 1 дүгээр буудлын дэргэд шороо нурж, 2 хүн дарагдсан гэсэн дуудлагыг 11:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 8.5 км зам туулан очиход гэрээт ажилчин иргэн Л /22 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/ нар 7 метрийн гүнтэй нүхэнд бохирын шугамны кольцо суурилуулж байх явцад шороо нурж, дарагдсан байсан цогцсыг 7 метрийн гүнээс 02:54 цаг ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Нийгэм | 2022-08-22
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




