Dark Light
Нийгэм | 2022-08-22

Гал түймрийн 17, аврах ажиллагааны 4 дуудлага бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-наас 22-ны өдрүүдэд гал түймрийн 17, аврах ажиллагааны 4 буюу нийт 21 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрээс аюулаас 136 сая төгрөгийн эд хөрөнгө, 1 иргэний амь насыг авран хамгааллаа.

Дээрх дуудлагын тоог өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 10.5%-аар өссөн дүнтэй байна.

Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1257, ой, хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 136 буюу нийт 1398 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.2%-аар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19