Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Зайсангийн гудамж, Гэгээнтэн цогцолбор Солонгос хоолны ресторанд гал гарч байна гэсэн дуудлагыг 8 сарын 21-ний өдрийн 13:50 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 2 км замыг туулан очиход тус ресторанд төмс шарагч шатаж байсныг 10 минут ажиллан унтрааж, утаажилтын бүсээс 150 хүнийг гаргасан байна.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм




