Dark Light
Нийгэм | 2022-08-22

"Буянт-Ухаа" нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахад бэлэн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор нөөц нисэх буудлаар ашиглахаар батлагдсан. Энэхүү тогтоолын дагуу хилийн цэргийн 0218 дугаар анги “Буянт Ухаа” боомтын зөвлөл, “Буянт Ухаа” Олон улсын нисэх буудалтай хамтран нислэгийн бэлэн байдлыг хангах, холбогдох байгууллага нэгжүүдийн авч хэрэгжүүлэх хүн хүч, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, харилцан ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх ажиллагаануудыг тодорхойлох зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Түргэн цугларалт”-ыг зохион байгууллаа. Цугларалтын дадлага ажлаар ”Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглаж, олон улсын 145 зорчигчтой "Boeing 800" агаарын хөлөг, 240 зорчигчтой, 50 зорчигчтой "Fokker 50" агаарын хөлгүүдийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 07:10, 07:20 цагт тус нисэх буудалд буулт хийхээр үлгэрчилж, цагийн байдлыг үүсгэн ажиллалаа. Тус ажиллагаанд нийт 101 ажилтан, 27 тоног төхөөрөмж, машин механизм, техник оролцуулан бэлэн байдлыг хангаад байна. Цаг үеийн нөхцөл байдлаас үүссэн, нэмэлтээр онгоц хөөрөх, буулт хийхэд  “Буянт Ухаа” боомтын бүрэлдэхүүн бэлэн боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19