Өнөөдөр 15.00 цагаас Хууль зүй, дотоод хэргийн яаманд Үндэсний бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийхээр боллоо.
Энэ жилийн үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 64 бөх, шөвгөрсөн 16 харваач нийт 80 хүнээс допингийн шинжилгээг авч БНСУ-ын лабораторид илгээсэн.
2022 оны 8 сарын 14-ны өдрийн байдлаар 16 харваач болон 60 орчим бөхийн шинжилгээний хариу ирсэн, 4 бөхийн шинжилгээний хариу ирээгүй байсан юм.
АДМИН








Нийгэм





