Dark Light
Нийгэм | 2022-08-22

АИ-92 автобензиний 25 хоногийн нөөцтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт 119,364 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 7,533 тн буюу 45 хоногийн, АИ-92 автобензин 33,437 тн буюу 25 хоногийн, АИ-95 автобензин 4,691 тн буюу 35 хоногийн, ДТ 71,600 тн буюу 26 хоногийн, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 58,574 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,303 тн, АИ-92 автобензин 18,672 тн буюу 20 хоногийн, АИ-95 автобензин 3,164 тн буюу 43 хоногийн, ДТ 33,358 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,592 тн, хангайн бүсэд 6,288 тн, төвийн бүсэд 27,975 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,234 тн.

Манай улс он гарсаар нийт 1,127.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 22.1 мян.тн, АИ-92 автобензин 371.7 мян.тн, АИ-95/98 автобензин 17.0 мян.тн, ДТ 568.1 мян.тн, онгоцны түлш 18.7 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 107.8 мян.тн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22