Dark Light
Нийгэм | 2022-08-22

Амбулаторийн үзлэгийн 5.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: 

Нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн үзлэг 63-85 мянга орчим байна. Үүний 5.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлдэг. Наймдугаар сарын эхний гурван долоо хоногт томуугийн өвчлөл буурч байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 7500-8600 дуудлагын дагуу ажилладаг. Дуудлагын 11.2 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Улаанбаатар хотын хэмжээнд вирусийн эсрэг эмийн нөөц 172-300 хоногийн нөөцтэй байна гэв.

Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн дээврийг засах шаардлагатай байгааг мөн үеэр дуулгалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22