Dark Light
Нийгэм | 2022-08-22

4 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Тарваган тахал болон хүм, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1051 дүгээр захирамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт авто тээврийн товчоодыг түшиглэн 24 цагаар явагдаж байгаа.

Өнөөдөр Хэрлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 4 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсныг илрүүлж, Зоонозын өвчин судлалтын төвд хүлээлгэн өгч ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

Иймд иргэд амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22