Dark Light
Нийгэм | 2022-08-22

4 иргэний 5.252.000 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Хэрэглэгчийн мэдээллийн төв"-д өнгөрсөн долоо хоногт 139 иргэн хандсанаас 10 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ

ШӨХТГ-ын "Хэрэглэгчийн мэдээллийн төв"-д өнгөрсөн долоо хоногт нийт 139 иргэн хандсан байна. Үүнээс 115 утсанд 108 иргэн ханджээ. Мөн чатбот-оор 26, и-баримт аппликейшн-аар 1, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” утсаар 4 гомдол мэдээлэл иржээ.

Хэрэглэгчийн мэдээллийн төвөөс 113 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 1 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 10 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 3 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдлээ. Мөн 10 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.  Үүнээс 4 иргэний 5.252.000 төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулж, 5 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлж ажиллалаа.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22