Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа “Жолоочийн анхааралд 2022 оны 9-р сарын 1-нээс мөрдөх шинэ дүрэм" гэсэн нийтлэл нь худал мэдээлэл болохыг Тээврийн цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б. Энхболд: "Уг мэдээлэл нь худал мэдээлэл гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Одоогоор Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 2017 онд батлагдсан зөрчлийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Зөрчлийн тухай хууль, торгуулийн арга хэмжээнд ногдуулахдаа тэдэн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр гэж заасан байгаа. Гэтэл энэхүү худал мэдээлэл нь торгуулийн мөнгөн дүнг бичсэн байгаа юм. Тиймээс иргэдийг ямар нэгэн баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Худал мэдээлэл тараасан, эсхүл байгууллагын нэр хүндэд халдсан хувь хүн, иргэнийг гүтгэсэн энэ талаарх мэдээллийг цахим орчинд тараасан этгээдэд, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хариуцлага тооцож ажиллаж байгаа" гэв.
АДМИН








Нийгэм





